2011-05-16 - Зөвлөмж
Яавал хүүхдээ алдаагүй бичдэг болгох вэ?
Image
Хүү маань ер нь сурлагандаа гайгүй байсан ч зөв бичих дээр л яагаад ч сайжирдаггүй. Зургадугаар ангиа төгсөх үед нь жилийн дүнгээр эх хэл дээрээ муу гарч магадгүй болоод байгаа тухай багш нь хэллээ. “Гудамжны цэвэрлэгч болох нь уу?”, “Арчаагүй амьтан” г.м. зэмлэл ямар ч үр дүн өгөхгүй байв. Бичсэн зүйлээ ядаж ганц удаа ч болов гүйлгэж хараад алдаагаа засдаг болгох гэж яаж ч хүчлээд нэмэр өгсөнгүй. Эхнэр бид хоёр байсхийгээд л сургууль дээр нь дуудагдаж очдог боллоо. Ингээд бид хоёр загнуулж, ирээд хүүгээ загнасны дараа байдал улам л дордоод байх болов.
Тэгтэл сэтгэл зүйн дадал олгох сургалтанд явсныхаа дараа би “эр бэлгийн эсийн зарчим” –ыг ашиглаад үзэхээр шийдлээ. Хүүгийнхээ алдаатай бичсэн текстийг нь өөрөө алдаа нэмж хуулж биччихээд хүүдээ “Би үг үсгийн ганц ч алдаагүй бичиж чаддаг. Итгэхгүй бол үүнийг унш. Алдаа олвол нэг алдааг нь 10 копейк /энэ явдал социйн үед болсон юм/-оор үнэлнэ” гэж хэллээ. Тэгээд эхнэр, дүүгийнх нь хажууд гар барьж баталлаа. Хүүгээ өмнө нь ингэж урам зоригтой ажиллаж байхыг хэзээж харж байсангүй. Зөв бичих дүрмийн ном ашиглахуу гэхэд “хэрэггүй” гэчихээд тайлбар толь нээж сууж байгаад үг болгоныг нь шалгалаа. Маш олон алдаа гарсан нь мэдээж. Хүү маань “Та чинь яаж арван жилээ төгссөн юм бэ? Ийм аймаар алдаатай бичдэг юм байж”, “Энэ бичгийнхээ хэлбэрийг хараач. Ямар муухай бичдэг юм” г.м. тайлбар хэлсэн шигээ их чухал хүн сууж байсан. Сүүлд нь эхнэр надад яг л хүүгээ загнаж байхдаа гаргадаг миний царайг тэр чигээр нь хуулчихсан сууж байсан гэсэн. Ний нуугүй хэлэхэд өөрийгөө иймэрхүү царайтай хүн загнадаг гэхээр надад таалагдаагүй. Гэвч өөрийгөө хөндлөнгөөс харна гэдэг их сургамжтай байсан.
Ингээд алдаагаа засуулсныхаа дараа амалсан ёсоороо бүх төлбөр тооцоогоо газар дээр нь хийж хүүдээ хэдэн төгрөг өгсөн. Дараа нь үе үе текст хуулж бичээд хүүгээрээ засуулдаг боллоо. Үүнтэйгээ зэрэгцэн хүний арга эвийн яаж олох талаар өөрөө их зүйл сурж авсан. Яваандаа хүү маань зөв бичих дүрмийн алдаа гаргахаа бараг больсон доо. Хэрэв тэр үед ийм арга хэрэглэлгүй шууд албадаад, зандраад байсан бол огт өөр үр дүнд хүрэх байсан нь ойлгомжтой. Хэдэн сарын дараа хүү маань асуудлыг бүрэн шийдсэн төдийгүй бусад хичээл дээрээ ч ахиц гаргасан юм.